“COVID-19”-ээс урьдчилсан сэргийлж, түүнийг таслан зогсоох тэргүүн хэсэгт ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг анхааран халамжилж, урамшуулах тухай бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж, тэдний амрах цагийг баталж, амрах орчныг сайжруулан, ажлын цагийг нь зүй зохистой хуваарилж, эрүүл мэндийг нь хамгаалахад Хятад улсын засгийн газар анхаарал тавин ажиллаж байгаа аж.
Үхань хотоос сэтгүүлчийн мэдээлснээр түр эмнэлэг юм уу, эсвэл тусгай зориулалттай эмнэлгүүдэд ажиллаж буй эмч сувилагчид үндсэндээ нэг сараас илүү хугацаагаар дараалан ажиллаж болохгүй. Хүнд өвчтөнийг эмчилж буй эмнэлгийн тэргүүн хэсэгт ажиллаж буй эмч сувилагчдын ажиллах цагийг зохих түвшинд богиносгож болно. Урьдчилан сэргийлэх эмнэлгийн ажилтнууд бодит нөхцөл байдлын дагуу ээлжлэн ажиллаж болох юм байна.
Орон нутгийн эмнэлгүүд эргэн тойрныхоо зочид буудлыг хуулийн дагуу ашиглаж, тэргүүн талбарт ажиллаж буй эмнэлгийн ажилтанд аль болох хүн нэг бүрт тусгай өрөө өгч амраах, тусгаарлах боломжийг нь бүрдүүлэн, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний үндсэн зүйлийн баталгаа хангана гэж Хүбэй мужаас мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, хамгаалалтын хэрэгслийг тэргүүн талбарт ажиллаж буй эмч сувилагчдад түлхүү ханган, эрүүл мэндийн шинжилгээ хийх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээгээр хангаж байгаа аж.