Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг гаргалаа.
Энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас гарах, орох , мөн аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд үүнд нислэг хамаарахгүй юм байна.
Өөрөөр хэлбэл, битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Мөн Улсын онцгой комисс гуравдугаар сарын 2-ноос эхлэн БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг салбарын сайдад өгөв.