БНСУ-ын Намьяанжү хотод CoVid 19 буюу шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол илэрчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 20-нд Монгол Улсаас очсон 35 настай эрэгтэйгээс сэжигтэй тохиолдол илэрсэн тухай Өмнөд Солонгосын naver.com сайт мэдээлжээ.
Коронавирусийн халдвар илэрсэн гэх иргэн БНСУ-д очсон өдрөөс бие нь тааруу байсан тул гадуур гараагүй аж. Хамт амьдардаг эхнэр болон эгчээс нь авсан шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарласан байна.