Цаг үеийн мэдээ

 

       Коронавирусын халдвар зөвхөн Хятад улсын асуудал биш болж, дэлхийн хэд хэдэн оронд нөхцөл байдал хүндхэн байна. Вирус тархаснаас хойш Хятад улсад 2664 хүн, Иранд 12 хүн, Өмнөд Солонгост 8 хүн, Итали улсад 7 хүн бүр нас бараад байна. Орон нутгийн цагаар өнөөдөр авсан мэдээллээр Хятад улсад 71 нас баралт мэдээлэгдсэний 68 нь Ухань хотод байгаа юм. Хятадад нийт 77,660 орчим халдварын тохиолдол баталгаажиж, дэлхийн хэмжээнд 80,140, нас баралт 2700 хүрчээ.

   Өмнөд Солонгос улсад халдварын тохиолдол 60-аар нэмэгдэж, 893 болжээ. БНСУ-ын армийн 10 гаруй цэрэг коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон учраас аюулгүй байдлын үүднээс АНУ нь Өмнөд Солонгостой хийх хамтарсан цэргийн сургуулилтаа хойшлуулахаар ярилцаж байна. Дэгү хот болон Шинчёонжи сүмийн холбогдолтой халдварын тохиолдолд талаас илүү хэвээр байгаа юм.

      Итали улсад халдварын тохиолдол 229 болж, 7 хүн нас бараад байгаа бөгөөд Ломбарди мужид 172, Венетод (нийслэл нь Венец) 33, үлдсэн нь бусад мужуудад бүртгэгджээ. Өвчний шинж тэмдэгтэйгээр 101 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 27 нь онц ноцтой нөхцөлд байгаа юм. 94 хүн гэрийн хорионд байгаа тухай Европын эх сурвалжууд мэдээллээ. Европт коронавирус хамгийн ихээр тархаад буй улс болох Италид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай баг хүрэлцэн очсон байна.

 

Д.Жаргалсайхан

Таны сурталчилгаа