Цаг үеийн мэдээ

Солонгос улсад амьдарч байгаа Монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай үнэн зөв мэдээллийг Зөгий.мн сайт БНСУ–ын m.gurinet.org сайтаас эх сурвалжтайгаар хүргэж байна. 

БНСУ-ын Намьяанжү хотод CoVid 19 буюу шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол илэрсэн нь 35 настай А гэгч монгол залуугаас илэрсэн байна. 

Иргэн А нь Солонгос улсад элэгний болон бөөрний дутагдлын өвчтэй байсан бөгөөд 1 дүгээр сарын 20–ны өдрөөс өөрийн амьдардаг байрандаа эмчилгээ хийлгэж байсан байна. Улмаар өвчин хүндэрч  2 дугаар сарын 24 ны өдрийн 6 цаг 10 минутад түргэн тусламж дуудаж үзүүлэхэд коронавирусийн халдвартай болох нь оношлогдсон байна. Тэрээр эмнэлэгт хүргэгдэх хүртлээ гэртээ байсан бөгөөд 4 өдрийн турш хамт байсан эхнэр болон эгч гээд түүнтэй хамт байсан зургаан хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна. А–гийн амьдарч байсан байр орчныг энэ сарын 24–ны өдөр ариутгасан бөгөөд түүний гэр бүл болон түүнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлаад байгаа юм байна. Одоогийн байдлаар Солонгос улсын ЭМБ иргэн А–г коронавирусийн халдварыг хэзээ хаанаас авсан болох талаарх судлагааг хийж байгаа аж.  Тэрээр 12 дугаар сарын 8–ны өдөр Намянжугаас гарч явсан бөгөөд 2 дугаар сарын 20–ны өдрийн 10 цагт буцаж Намянжуд ирсэн бөгөөд энэ хугацаанд хаана, хэнтэй уулзсан болох судалж байгаа юм байна.

Таны сурталчилгаа