Дэлхий даяар тархаад байгаа коронавирус бидэнд алхам тутамдаа болгоомж, сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна. Учир нь Монголчууд бидний ихээр үйлчлүүлдэг нислэгийн компани болох “Корейн эйр”– ийн онгоцны үйлчлэгчээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдсан байна. Солонгос улсын өвчний хяналтын төв газраас өнөөдөр буюу 2 дугаар сарын 25–ны өдөр “Корейн эйр” компанийн үйлчлэгч коронавирусийнн халдвар авсныг зарлажээ.
Тухайн үйлчлэгч одоогоор Өвчний хяналтын төв газрын хяналтад байгаа бөгөөд халдвар авсан замыг тодорхой мэдээлээгүй байна.
БНСУ–д одоогийн байдлаар өвчний халдвар авсан нийт 893 хүн байгаа ба үүнээс нас барсан 9 хүн байна. Мөн шинжилгээ хийлгэж байгаа 13,273 хүн байгаа аж.
Эх сурвалж:БНСУ, Сөүл хот Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа