Цаг үеийн мэдээ

ДЭМБ-аас томилогдсон "COVID-19" халдвартай тэмцэх мэргэжлийн баг БНХАУ-ын өвчин халдварыг сэргийлэн тогтоох, хумих, эмчилгээний ажил байдалтай газар дээр нь биечлэн танилцаж, үүсээд байгаа нөхцөл байдал болон тухайн өвчинтэй Хятад улс хэрхэн ажиллаж байгаа тухай энэ сарын 24-нд Бээжинд болсон хэвлэлийн хурлаар олон нийтэд танилцуулжээ. 

 

25 хүний бүрэлдэхүүнтэй тус баг 9 өдрийн турш Хятадын Бээжин, Гуандүн, Сычуань болон Хүбэйд газар дээр нь судалгаа хийсэн байна. Тэд мөн бусад муж, Өөртөө засах орны өвчин халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил, эмчилгээ, хороолол тойргийн сэргийлэлт, эмчилгээний эмт бодис болон вакцин гарган авах ажлын явц зэрэгтэй танилцсан байна.

          Мэргэжилтнүүд:"COVID-19" бол шинэ төрлийн өвчин халдвар, вирусын халдварлагдаж буй зам болон ирээдүйд ямар хандлагатай болох талаар судалгаа ид явагдаж байна. Тус төрлийн вирусын халдвар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд ч хүнд сорилт болж байна. Хятад улс өндөр анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэндийн төлөө хөл хорио сэргийлэх, тогтоон барих арга хэмжээ авч "COVID-19"-ийн халдварын тархалтыг хязгаарлаж байгаа нь сайшаалтай гэжээ

Таны сурталчилгаа