Цаг үеийн мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "COVID-19"-г эмчлэх хоёр төрлийн арга одоо клиникийн судалгааны шатандаа байна. Гурван долоо хоногийн дотор анхны дүн гарах төлөвтэй гэж мэдээлжээ.

 

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр:

 

"COVID-19"-г эмчлэх тухай ДЭМБ-ын боловсруулсан төлөвлөгөөний дагуу одоо хоёр төрлийн эмчилгээний аргын клиникийн судалгаа хийж байна. Нэг нь ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашигладаг Lopinavir, Ritonavir (LPV/r), нөгөө нь вирусийн эсрэг эм Remdesivir юм. Гурван долоо хоногийн дотор анхны дүн гарна гэж бид төлөвлөж байна гэж хэллээ.

 

Lopinavir болон Ritonavir (LPV/r)-ыг хослуулан хэрэглэдэг арга нь ДОХ-ын эсрэг хэрэглэдэг эм юм. Хятад улсын клиникийн судлалын бүртгэлийн төвийн сайтын мэдээллээс үзвэл энэ хоёр эмийг хослуулан хэрэглэх клиникийн судалгааг Хятад улсын Үхань зэрэг газрын эмнэлэгт хийж байгаа юм байна.

 

Remdesivir нь АНУ-ын “Gilead Sciences” компанийн судалж байгаа эм бөгөөд гол нь Эбола болон МЭРС зэрэг өвчнийг эмчлэхэд зориулжээ. Гэвч одоохондоо ямар ч улс орны зах зээлд орох зөвшөөрөл аваагүй байна. Үханий эмнэлгүүд энэ сарын эхнээс тус эмийг клиникийн судалгаанд хамруулсан бөгөөд 04-р сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Таны сурталчилгаа