Дэлхий нийтэд тархаж буй коронавирусийн халдвар БНХАУ, БНСУ, Япон болон бусад улсад эрчтэй тархаж буй мэдээллүүдийг бид авсаар байна. Энэ ч утгаараа Монголчууд бид маш сэрэмжтэй болгоомжтой байх ёстойг дээрх мэдээллүүд сануулж байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Коронавирусын халдварыг хязгаарлах арга хумигдаж байна” гэсэн анхааруулгыг өгч байгаа нь байдал ямар ноцтой болж байгааг илтгэсэн.
Коронавирусийн тархалтын мэдээлэл БНХАУ–аас гадна БНСУ–д маш хурдацтай нэмэгдсээр байна. 2020 оны 2 дугаар сарын 26–ны өдрийн 16.00 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 1261 болж, 12 хүн нас баржээ. Нас барсан 12 дахь хүн Тэгү хотын иргэн 70 настай сүмд явдаг итгэгч байсан байна.
Эх сурвалж: KBS news