Цаг үеийн мэдээ

“Өнчин хүүхэд”  буюу “Orphan” нь 2009 онд бүтээгдсэн Америкийн сэтгэхүйн аймшгийн кино бөгөөд Жауме Кольет-Серра найруулж, дүрүүдэд Вера Фармига, Питер Сарсгаард болон Изабель Фьюрман нар тогложээ.

 Нэгэн гэр бүлийн хосууд төрөлтийн хүндрэлээс болж бага хүүхдээ алдсаны дараахан есөн настай охиныг өргөж авна. Харин өргөмөл охин тэднийд ирсэнээс хойш хосуудын амьдрал там болж хувирдаг. Тэгвэл уг киноны дараагийн ангийг хийхээр болсон байна. 

 

"The Boy" киноны найруулагч Виллиам Брент Белл "Orphan" киноны үргэлжлэл болох "Esther" хэмээх ангийг найруулах болсноо мэдэгдлээ. Тэрбээр одоо "Brahams: The Boy 2" кинон дээр ажиллаж байгаа аж.

 

"Hunger Games" киногоороо дахин нэг удаа өөрийгөө харуулж чадсан жүжигчин Изабель Фьюрман "Orphan" киноны гол дүрийн охин болох Эстерийн дүрийг бүтээж байсан билээ. 

 

                    

Харин шинэ бүлэгт Эстер хамгийн сүүлд үрчилж авсан гэр бүл дээр ирэхээсээ өмнө ямар амьдрал туулж байсныг харуулах аж. Тэр тусмаа түүний төрж байсан үе, хэрхэн аллага хийж эхэлсэн тухай харуулна хэмээн одоогийн байдлаар төлөвлөгдөж байгаа аж. 

 

Киноны ажил 2020 оны сүүлийн саруудад эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд "eOne", "Dark Castle" зэрэг компаниуд хариуцан ажиллах гэнэ.

Таны сурталчилгаа