Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ–д хийсэн айлчлал амжилттай болж, айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь Хятадын ард түмэнд бэлэглэж байгааг уламжилсан.  Хятад улсад коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш айлчилж байгаа анхны “зочин” болсонд хятадын ард түмэн маш их баяртай байгааг хэвлэл мэдээллүүд нь онцолж байна.

Мөн коронавирусийн уушгины хатгалгааны халдвар гарснаас хойш 170 гаруй орны удирдагчид, олон улсын 40 гаруй байгууллагын албан тушаалтнууд тусгайлан цахилгаан ирүүлж Хятадын талыг дэмжиж буйгаа илэрхийлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн маш олон салбарынхан хөрөнгө, эд материал хандивлаж, төрөл бүрийн хэлбэрээр Хятад улсад зориг хүч нэмж байгаа гэдгийг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдэгдэж байна. Эдгээрийн дотор өндөр хөгжилтэй орнууд байхаас гадна өөрийн нөхцөл боломж нь хязгаартай хөгжиж буй орнууд ч байгаа юм байна. 

Жишээлбэл, Гана улсын засгийн газар яаралтайгаар Хүбэй мужид 10 мянган ширхэг N95 маск хандивлаж, Экваторын Гвинейн засгийн газар Хятад улсын засгийн газарт 2 сая ам.долларын хандив өгчээ. 

Олон улсын хамтын нийгэмлэгийн олгосон дэмжлэг туслалцааг Хятад улс мартахгүй бөгөөд ач тусыг нь хариулахыг болно хэмээж байна.

Таны сурталчилгаа