Цаг үеийн мэдээ

2 дугаар сарын 11-нээс хойш, шинэ төрлийн коронавирусийн халдвараар оношлогдсон өвчтөнүүдийн тоо арав гаруй хоногийн турш өөрчлөгдөөгүй байсан ч энэ сарын 25-нд Германд энэ өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн тоо огцом нэмэгдсэн байна. 2 дугаар сарын 26-ны оройн байдлаар, тус улсын нэр хүндэт “Роберт Кох” судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн мэдээнээс үзвэл, коронавирусийн халдвараар оношлогдсон өвчтөн 21-д хүрчээ.

Герман улс халдвар дэлгэрэх эхний үед орсон хэмээн ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Жэнс Спейн анхааруулжээ. Мөн тэрээр “25-аас хойш Герман улсад коронавирусийн халдвараар шинээр оношлогдсон тохиолдол өмнөх үетэй харьцуулахад "чанарын өөрчлөлт" гарсан, даруй халдварын гинжин хэлхээг тодорхой хэмжээнд хянах боломжгүй болсон бөгөөд өвчтөн болон халдварын эх үүсвэрт хяналт тавих боломжгүй байна” гэжээ.

Герман улс 1-р сарын 27-нд анхны өвчтөн оношлогдсноос хойш, дотоодын эрсдлийн түвшний зэрэглэлийг анх удаа өндөржүүлж, доод зэрэглэлээс дунд зэрэглэл болгожээ. 

 

Эх сурвалж:Синьхуа агентлаг

Таны сурталчилгаа