Шинэ төрлийн коронавирусийн уушгины тахалын халдвар гарснаас хойш, зэрлэг амьтныг хүнсний зориулалтаар хэрэглэх нь олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл Хятадын хууль тогтоогч байгууллага “Зэрлэг амьтныг хууль бус наймаалахыг бүх талаар хориглож, зэрлэг амьтныг хүнсний зориулалтаар хэрэглэх заншлыг өөрчилж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүйн байдлыг үнэн бодитоор баталгаажуулах тогтоол” баталжээ.
Энэ тогтоол нь олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлын том эрсдэл гарах эх үүсвэрээс нь сэргийлж, хяналтдаа авч байгаа ажил юм байна.
Зэрлэг амьтныг хүнсний зориулалтаар хэрэглэхийг бүх талаар хориглон зогсоохын зэрэгцээ цаашид зэрлэг амьтны агнах, наймаалах, тээвэрлэх зэрэг үүнтэй холбогдсон үйл ажиллагааг ч бүх талаар хориглон зогсоох талаар арга хэмжээ авна гэлээ.
Эх сурвалж:Синьхуа агентлаг