БНСУ-д нэг хоногт коронавирусийн халдвар авсан хүний тоо анх удаа Хятадад шинээр илэрсэн тохиолдлын тооноос давжээ. Пүрэв гарагт Өмнөд Солонгост 505 хүн халдвар авсан бол энэ үзүүлэлт Хятадад 433 байв.
Өмнөд Солонгосын хувьд өчигдөр өглөө 334, үдээс хойш 171 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1766 болжээ. Харин 13 хүн нас баржээ.
Шинэ халдвар тээгчдийн 422 нь тархалтын голомт болоод буй Дэгү хотын оршин суугчид аж.
Дэлхий дахинд халдвартай хүний тоо 83008, нас барсан хүний тоо 2858 болжээ.