Цаг үеийн мэдээ

Олон Улсын Олимпын Хорооны гишүүн Дик Фунт "Ирэх гурван сарын дотор шинэ төрлийн коронавирусийн халдварын заналхийллийг дарж чадахгүй бол, Токиогийн олимпыг цуцалж магадгүй" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга “Фунтын үзэл бол зөвхөн хувь хүний үзэл төдий, ОУОХ-г төлөөлж чадахгүй. Токиогийн олимп товлосон цагтаа зохиогдох болно” гэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Одоо Токиогийн олимпын бэлтгэл ажлууд төлөвлөгөө ёсоор явагдаж байна” гэв.

2020 оны Токиогийн олимп 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-нийг хүртэл болж, паралимп 8-р сарын 25-наас 9-р сарын 6-ныг хүртэл болно. ОУОХ, Токиогийн Олимпын Хороо болон Японы засгийн газар бүгд тодорхой байр сууриа илэрхийлж, Токиогийн олимп, паралимп нь яасан ч цуцлагдах буюу хойшлогдохгүй гэжээ.

 

Эх сурвалж:Синьхуа агентлаг

 

Таны сурталчилгаа