Цаг үеийн мэдээ

Ираны эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Масумех Эбтекар 27-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчнөөр оношлогджээ.

Ираны Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны албаны дарга Фариба Эбхаж мэдэгдэлдээ, “Эбтекард хийсэн шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ хариу нь эерэг гарч одоогоор гэртээ эмчлүүлж байна” гэжээ.

Ираны Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, мэдээллийн төвийн захирал Заханпур 27-ны өдөр мэдэгдэхдээ, өнөө өглөөг хүртэлх байдлаар, Иранд коронавирусийн халдвар авсан 245 тохиолдол гарч, 26 хүн нас барсан гэжээ. Одоогоор бүх Иранд вирус илрүүлэх долоон төв байгаа бөгөөд ирэх долоо хоногт 22 болж нэмэгдэх төлөвтэй байна гэв. 

Таны сурталчилгаа