Токиогийн гудамжинд япончуудад маск буюу амны хаалт тарааж байгаа хятад охины бичлэг олон нийтийн анхаарлыг ихэд татсан байна. Хятад охин толгойдоо бугын дүрстэй хүүхэлдэйн баг зүүж, гартаа "Ү Хань-аас ач хариулж байна" хэмээх Япон үсэгтэй хайрцгийг барьж, гудамжинд яваа хүмүүст амны хаалт тараажээ.
Сүүлийн үед, Японд шинэ коронавирусийн халдварын байдал хүнд байгаа бөгөөд амны хаалт зэрэг хувийн хамгаалалтын хэрэгсэл хомстолд ороод байгаа аж. Харин Японд амьдарч байгаа Хятадын цагаачид сайн дураар нэгдэж амны хаалт тарааж, Хятадад шинэ коронавирусийн халдвар тархан дэгдсэн үед Японы олон салбарынхан харамгүй тусламж үзүүлсэнд талархсан сэтгэлээ ийнхүү илэрхийлсэн байна.
Амны хаалт тарааж буй энэ охиныг Тянь Тянь гэдэг бөгөөд Японд их сургуулиа төгсөөд өөрөө зар сурталчилгааны компаниа ажиллуулж байгаа гэнэ.