Цаг үеийн мэдээ

ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Женевт мэдэгдэл хийхдээ, одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын эсрэг 20 гаруй төрлийн вакциныг судлан боловсруулж байна. Мөн зарим эмчилгээний аргыг клиникийн судалгаанд хамруулж, эхний үр дүнг хэдэн долоо хоногийн дараа хүлээж авах боломжтой гэж хэлжээ.

Тедрос, халдварын байдал дэлхий даяар тархан дэгдэж байгаа хэдий ч хүчтэй бодлого хэрэгжүүлж, халдвар авагсдыг эрт илрүүлж, тусгаарлах арга хэмжээ авч, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тандвал халдварт өвчний дэгдэлтийг таслан зогсоох боломжтой , өргөн хүрээнд дэгдэхийг хориглож чадна гэлээ.

 

Эх сурвалж:Cri.cn сайт

Таны сурталчилгаа