Дэлхий дахиныг айдаст автуулаад буй коронавирусийн халдвар Хятад улсаас дэгдсэнээс хойш зарим улс орны иргэд Ази хүмүүсээс айж цэрвэх болсон. Тэр ч утгаараа зарим ази иргэд халдлагад өртсөөр байна. Тухайлбал, Австрали улсад сурдаг нэгэн хятад оюутан халдлагад өртжээ. Тэрээр өөрийн Ази төрх болон, хятад хэлээр ярьсаныхаа улмаас доромжлуулан, гудамжинд зэрлэгээр зодуулсан байна. Түүн рүү дайрсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч залуус “манай улсад зөвхөн англиар ярина” гэж хэлээд түүний нүүрэнд ноцтой гэмтэл учруулжээ. Уг гэмтлээс болж хятад залуу хараагаа алдах эрсдэлтэй болоод байгаа бөгөөд хацрын яс нь цуурж, мөн хамар нь хүнд гэмтжээ.
Иймээс яаралтай мэс засал хийлгэж хараагаа алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй болоод байна. Тэрээр Австрали улсын иргэн биш учраас мэс засал хийлгэхэд санхүүгийн асуудал үүссэн бөгөөд түүний дотны найз Марк Холгэйт түүнд туслан хандивын аян эхлүүлсэн байна. Учир нь түүний Хятадад амьдардаг гэр бүлийн коронавирусийн халдварын улмаас тун хүнд байдалд байгаа аж.
Мөн балмад үйлдэл гаргасан этгээдийг барьсан бөгөөд энэ явдлыг сонссон Австраличууд харамсаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм байна.