Цаг үеийн мэдээ

       Шотландын парламент эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгох хуулийн төслийг баталсан байна. Уг хуулийг парламентад суудал эзэлж буй бүх нам дэмжсэн бөгөөд Шотландын олон нийт талархан сайшаажээ.

 

    Хуулийг санаачлагч, парламентийн гишүүн Моника Ленон, “Ариун цэврийн хэрэглэл нь хүн нэг бүрт хүртээмжтэй байх хэрэгтэй суурь хэрэгцээ юм” хэмээн хэлсэн байна.

 

Тус улсад ариун цэврийн хэрэглэлийг их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн охидод тодорхой хэмжээнд үнэгүй түгээдэг ажээ. 

 

Шинэ хуулийн төсөл нь жил бүр ойролцоогоор 24 сая паундын санхүүжилтийг шаардах тооцоо гарчээ.

Таны сурталчилгаа