Хонь
Найзуудтайгаа хамт ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөх юм бол танд өөрчлөлт авчирна. Хэрэв та энэ өөрчлөлтөд оюун санаагаа цэгцэлж, ач холбогдол өгч чадвал ямар нэгэн асуудал гуравдугаар сард таныг зовоож чадахгүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадвал амьдрал чамд сайхан бэлгийг хайрлана. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага чинь таны ирээдүйн баталгаа болно гэдгийг дуулгая.
Үхэр
Гуравдугаар сард та карьер болон амьдралаа шинээр эхлүүлэх болон өөрчлөх, хамтрагчаасаа ашиг хүртэх эсвэл ямар нэгэн зүйл өвлөж авах болно. Санхүүгийн орлогын гадаад хүчин зүйл энэ сар өсөн нэмэгдэх хандлагатай байгаа боловч, гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхад гэмгүй. Аз жаргал, баяр хөөрөөр та яг энэ мөчид бялхах учраас аливааг хэтрүүлэх хэрэггүй. Хэрэв таны амьдралд ямар нэгэн эргэлзээтэй асуудал тулгарах юм бол, дотнын найз эсвэл хамтрагчийнхаа заавар зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Гарах гарц олж чадна.
Ихэр
Мөнгөтэй холбоотой асуудлуудад хэтэрхий их санаа зовниж, өөрийнхөө өглөгч занг хүчээр хориглох гэсний хэрэггүй. Ингэх аваас танд олдсон боломж салхинд хийсэх эрсдэлтэй. Гэвч хэтэвчиндээ гар хүрэхийн өмнө өөрийнхөө энэ хүртэлх хугацаанд хэрхэн, яаж хөдөлмөрлөснөө санаарай. Гуравдугаар сард та өөрийн үнэ цэнээ үнэлэх, сэтгэл хөдлөлөө хянах нь хэн нэгэн танаас урвасан үед ямар чухал зүйл болохыг ойлгож мэдэрнэ.
Мэлхий
Энэ сар танд тодорхойгүй эх сурвалжаас их хэмжээний мөнгө дансанд чинь орж ирэх тул үр дүнд нь таамаглашгүй үр дагавар үүсэж, та хүссэн хүсээгүй бодолд автах нь. Ажлын салбарт олон гайхалтай эерэг зүйлс тохиолдох бөгөөд үүрэг хариуцлагаа ухамсарласны чинь хариуд гэгээтэй мэдээ сонсож мэднэ. Харин хэт их санаа зовних хэрэггүй бөгөөд ингэх аваас таны карьер дээсэн дөрөөн дээр очих эрсдэлтэйг бүү мартаарай. Ажлын байран дээр өрсөлдөгч гарч ирж болзошгүй. Та энэ өрсөлдөөнөөс олон зүйлийг ойлгож авч чадна. Хайр дурлал таныг энэ сард ивээлдээ авчээ.
Арслан
Энэ сар Арслангууд хайртай хүндээ илүү их анхаарал хандуулж, цаг заваа зарцуулах ёстойг од эрхэс сануулж байна. Түүнчлэн таны эргэн тойрон дахь хэн нэгэн бага багаар амьдралд чинь орж ирж болзошгүй. Энэ үед та үүрэг хариуцлагаа ухамсарлана гэдэг ямар чухал зүйл болохыг олж мэднэ. Сарын хоёрдугаар хагаст та ажлын мэргэжилтэйгээ холбоотой асуудлаар өөрийн үзэл бодлоо өөрчлөхийг үгүйсгэхгүй. Энэ сар аль болох хайр дурлал, ажил мэргэжилдээ анхаарал хандуулаарай. Мөн ямар нэгэн байдлаар ашиг хүртэх юм бол ойр дотнынхонтойгоо баярт мөчөө хамт хуваалцаарай.
Охин
Ажлын талбар дээрх өсөлт дэвшилт чинь таны бодол санааг хэд хэдэн удаа огцом өөрчилж мэднэ. Энэ сар гэр бүлийн хүрээнд аз жаргалтай мөчүүд ар араасаа хөврөх боловч, санхүүгийн тал дээр хэтэрхий үрэлгэн загнахаас болгоомжлоорой. Эс бөгөөс ирэх саруудад таны хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэх болно. Гуравдугаар сарын хоёр дахь хагаст таны амьдралд олон адал явдал тохиолдох болно. Энэ нь та өөрийн мэдлэг боловсрол хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр илрэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд хэн нэгэнтэй хамтарч эхлүүлсэн бизнес энэ сар хүчээ авч, карьер болон хувийн амьдралд чинь тодорхой хэмжээний дэвшил гарах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслаж мэднэ.
Жинлүүр
Гуравдугаар сард Жинлүүрүүдийн нийгмийн идэвх харьцангуй өндөр байх бололтой. Өнгөрсөн хугацаанд таны амьдралд гарч ирсэн ч, та ашиглаж чадалгүй салхинд хийсгэсэн боломжууд энэ сар дахин өмнө чинь гарч ирнэ. Ашиглаж чадах аваас таны амьдралд аз жаргалтай, баяр хөөртэй мөч тохиох болно. Энэ сар та олон шинэ хүнтэй танилцаж, таны нийгмийн амьдрал чинь адал явдлаар дүүрэн өнгөрнө.
Хилэнц
Энэ сар та гэртээ байж, аль болох гэрийнхэндээ илүү их цаг зав зарцуулаарай. Ингэж чадвал таны өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд чинь олон байдлаар тусалж, удаашраад байсан эрч хүчийг чинь нэмэгдүүлнэ. Түүнчлэн, амьдрах газраа илүү тав тухтай байх орчноор сольж болно. Ажлын салбарт хөрөнгө мөнгөө өсгөх гайхалтай боломж энэ сар танд тохиолдоно. Мэдээж санаа зовних болон эргэлзэж тээнэгэлзэх үе энэ сар гарах хэдий ч, ерөнхийдөө та гуравдугаар сарын турш баяр хөөртэй, итгэл үнэмшилтэй байх нь ээ.
Нум
Энэ сар Нумын ордынхон өмнө нь ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулж байсан зүйлтэй холбоотой тааварлашгүй мэдээ хүлээж авах бөгөөд энэ нь таны амьдралд нөлөөлж эхэлнэ. Нөхцөл байдалд яарч тэвдэлгүй, ухамсартай, хүлээцтэй байж чадвал та төсөөлж байснаасаа ч хурдан асуудлаас ангижирна ,яаралтай шийдвэр бүү гаргаарай. Өөрийнхөө мэдлэг, туршлага дээр үндэслэж шийдвэр гаргах юм бол та алдаа гаргахгүй. Таны амьдралд тохиох энэ асуудлаас хожим нь та их зүйлийг ойлгож авсан байх болно. Гуравдугаар сард Нумууд гэртээ засвар хийх эсвэл хайртай хүндээ гэнэтийн бэлэг барихад тохиромжтой ажээ.
Матар
Энэ сар та гэр бүлийн хэрүүл маргаанаас нэг хэсэгтээ хол хөндий байж чадахгүйгээр барахгүй, хэтэрхий яарч шийдвэр гаргаснаасаа болж харамсана. Ямар ч нөхцөлд хэн ч байсан хааяа ч болов завсарлага авч, ухаантайгаар хандах хэрэгтэй байдгийг санахтун. Тэвдэнгүй, яарангуй ханддаг өөрийн дутагдалтай зан чанартаа энэ сар цэг тавих гээд үзээрэй. Энэ сар Матрууд амьдарч буй газраа солиход тохиромжтой болохыг од эрхэс сануулж байна. Сэтгэл санаа чинь танд болон таны амьдралд хэрэгцээтэй байгаа зүйлсийг хэлэх үед үг дуугүй биелүүлээрэй.
Хумх
Энэ сар та багагүй цагийг найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлэхэд зарцуулах болох нь. Түүгээр ч зогсохгүй гуравдугаар сард Хумхууд цөөнгүй шинэ танилуудтай болж, найзынхаа хүрээг тэлж мэднэ. Гэхдээ гэр бүл, тэр дундаа хайртай хүндээ тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй. Эс бөгөөс таны хайр дурлалын асуудал ноцтой сэдэв болж хөндөгдөж мэдэхээр байна. Өнгөрсөн болон одоогийн ялгааг таньж мэдээрэй. Өнгөрсөн хугацаанд хүлээдэг байсан үүрэг хариуцлага чинь одоо цагт өөрчлөгдсөн гэдгийг энэ сар мартаж болохгүй. Дотроо онгойлгож, дотнын найз нөхөдтэйгөө ярилцах юм бол, асуудлаас гарах гарц олж чадна.
Загас
Та энэ сар оюун санаа, үзэл бодлоо өөрчилснөөр ямар үр дагаварт хүрч болохыг тод томруунаар олж харах болно. Өнгөрсөндөө эргэлзэж суух нь таны орлогын эх үүсвэрийг хааж, танд болон таны хайртай хүнд төвөг учруулна гэдгийг бүү мартаарай. Гэхдээ энэ бүхнээс та маш том сургамж авч, мөнгөний эх үүсвэрээ улам нэмэх, орлогоо нэмэгдүүлэх боломж бололцоог эрж хайхад хүргэнэ. Зарим үед хэтэрхий ихээр үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэггүй. Алддаггүй хүн гэж байдаггүй учир, асуудал бүрийг ноцтой хүлээж авах шаардлагагүй. Нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд гуравдугаар сарын турш оролцох үедээ өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлээрэй гэж зөвлөе. Та энэ сар маш их эрч хүчтэй байх болно Гэвч төдий чинээ анхаарал болгоомжгүй алхам хийхээс сэрэмжлээрэй!