Япон улсын Канагава мужийн Олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэн, судалгааны RIKEN хүрээлэнтэй хамтарч коронавирус COVID-19 -ийн шинжилгээний хариуг 10-30 минутын дотор гарган авах технологийг амжилттай боловсруулжээ. Энэхүү шинэ аргыг эрүүл мэндийн салбарт аль болох хурдан хэрэглэж эхлэх талаар төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна хэмээн Канагава мужийн захирагч Күроива Южи хэвлэлийн бага хурал зарлан мэдэгджээ. Эрдэм шинжилгээний RIKEN хүрээлэнгийн эрдэмтдийн хэлж байгаагаар бол энэхүү шинэ арга нь одоогийн хэрэглэж байгаа аргатай технолгийн хувьд адилхан бөгөөд илрүүлэн хариу гаргах хугацааг олон дахин багасгаж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм байна.
Д.Төмөрбаатар
Эх сурвалж: The Japan Times, Jiji Press