Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 2020 оны 3 дугаар сарын 8 наас 3 дугаар сарын 22 хооронд Япон улсын Оосака хотод зохион байгуулагдах юм. Япон улсад Коронавирусийн халдвар тархалтаас сэргийлж олон нийтийг хамарсан бүх арга хэмжээ цуцлагдаж байгаа боловч Сүмо бөхийн үзэгч сонирхогчдоо хүндлэн Харү башёг сүмогийн ордонд үзэгчгүйгээр явуулахаар Мэргэжлийн Сүмо бөхийн холбооноос шийдвэрлэжээ. Уламжлал ёсоор Харү башёг Япон улсын NHK телевиз шууд дамжуулан хүргэнэ.