Цаг үеийн мэдээ

       АНУ-ын Вашингтон муж улсын эрүүл мэндийн албаны хаагч 2-р сарын 29-нд хэлэхдээ, уг мужийн нэг иргэн шинэ коронавирусийн халдвар авсны улмаас нас барсан гэлээ. АНУ анх удаа шинэ коронавирусийн халдвар авсны улмаас нас барсан тохиолдлыг зарлаж байгаа юм. Вашингтон муж мөн өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд орсноо зарласан бөгөөд коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд шаардлагатай бүх нөөц боломжийг ашиглана гэсэн байна.

       Вашингтон мужийн эрүүл мэндийн албаны хүн мөн өдрийн хэвлэлийн бага хуралд, халдварт өвчний улмаас нас барсан 50-аад настай иргэн нь уг мужийн уугуул, тэрээр амьсгалын замын хүнд өвчинд нэрвэгдсэний улмаас эмнэлэгт очиж шинжилгээ хийхдээ шинэ коронавирусийн халдвар авснаар оношлогдсон байна. Одоогийн байдлаар хэрхэн халдвар авсныг нь нотлоогүй гэжээ.

       Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн асрамжийн газарт 50 гаруй хүнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч, коронавирусийн халдварт өртсөн эсэхээр шинжилгээ өгч байна гэжээ.

       Орон нутгийн цагаар 2-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ-д шинэ коронавирусийн халдвар авснаар 22 тохиолдол бүртгэгдэж, үүнд нэг нь нас барж, 4 нь хүнд өвчтэй байна. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол нь 60 шахам насны эмэгтэй гэлээ. Үүний дараа АНУ-ын халдвар судлалын төвөөс халдварын улмаас нас барсан тохиолдол нь 50-аад настай эрэгтэй гэж залруулан, ямар ч аяллын түүх байхгүй бөгөөд халдварын тодорхой эх үүсвэртэй ойртоогүй гэсэн байна. Халдвар судлалын төвөөс хүйсийг нь андууран хэлснээс болж Трамп буруу хэлсэн байна гэжээ.

 

Эх сурвалж: Синьхуа агентлаг

Таны сурталчилгаа