БНХАУ, Герман, Япон, БНСУ, Нигер, ОХУ, Сингапур, АНУ, ДЭМБ-ын нийт 25 мэргэжилтэн Хятад улсад 9 хоног ажилласан судалгааны дүн гаргажээ.
2-р сарын 29-нд нийтэлсэн “БНХАУ - ДЭМБ-ын шинэ төрлийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалга дэлгэрсэн тухай нэгдсэн шинжилгээний тайлан”-д тэмдэглэхдээ, Хятад улс түүхэнд хамгийн хүчин төгөлдөр, уян хатан, идэвхтэй хамгаалалтын арга хэмжээ авсан байна гэжээ. Мөн Хятад улс хиймэл оюун ухаан, 5G зэрэг техникийг ашиглан өвчтөнийг авран эмчилж байгаа нь сайшаалтай байна. Одоо Хятад улс шаргуу хүчин чармайлтаар халдварт өвчнийг сэргийлэн хяналтдаа авах байдал тогтвортой болж, байгаа ч халдварт өвчин дэлхий дахинд түгж байна. Халдварт өвчний тархалтыг хэрхэн түргэн таслан зогсоох нь олон улсын хамтын нийгэмлэгийн чухал асуудал болоод байна. Хятад улсын хэрэгжүүлсэн арга барил нь дэлхий дахинд коронавирусийн халдвартай тэмцэх чухал туршлага болж байна хэмээн шинжээчдийн багийн тайланд дүгнэжээ.
"Вируст хил хязгаар гэж байдаггүй, олон орон түүнтэй тэмцэх бэлтгэлээ бүрэн хангах хэрэгтэй боловч айн сандарсны хэрэггүй. Хари зөв арга авбал халдварт өвчнийг таслан зогсоож болно. Энэ бол Хятад улсаас олсон чухал мэдээлэл болно хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Терос Адханомны хэлжээ.