Цаг үеийн мэдээ

Коронавирусийн дэгдэлтийн голомт Хятадын Ухань хотод халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрүүдийг хаасан учир агаарын бохирдолт үлэмж багассаныг АНУ-ын сансар судлалын НАСА төвийн судалгаа харуулжээ. НАСА бол Европын сансар судлалын хиймэл дагуулаас авсан зургаас харвал Хятад болон Ухань хотын эргэн тойронд нүүрстөрөгчийн давхар исэл илт багассаныг ойлгож болохоор байна. Хятадын цагаан сарын үеэр агаарын бохирдол багасдаг боловч өнөө жил шиг ийм ихээр багасч байсан тохиолдол байгаагүй гэдгийг НАСА төвөөс өнгөрсөн 15 жилийн судалгааны материал дээр үндэслэн мэдэгдсэн байна

Д.Төмөрбаатар

Эх сурвалж: NHK

Таны сурталчилгаа