Маргааш буюу 03-р сарын 03-ны өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөнийг нээснээр зөвхөн Нийслэлд гэхэд 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирэх тооцоог холбогдох албаныхан танилцуулсан.
Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авна. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзнэ. Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирүсийн халдвараас хамтдаа сэргийлэхийг Мэргэжлийн хяналтыг газраас уриалж байна.