Авлигатай тэмцэх газраас урьд шөнө баривчилгаа явуулж хоёр хүнийг цагдан хорьсон аж. Одоогоор нэг нь суллагдаад байна. Энэ талаар АТГ-ын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Баривчилгаа болсон нь үнэн. Одоогоор цагдан хоригдож байна. Хоёр хүн баривчилсан ч нэг нь одоогоор суллагдсан. Хэрэг шалгагдаж байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар тухайн хоёр хүний нэг нь Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэ бөгөөд мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шалгагдаж байгаа аж.