Цаг үеийн мэдээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Оюунгэрэл: 45 дугаар долоо хоногийн байдлаар нийт амбулаториор хандаж үйлчлүүлж байгаа хүмүүсийн 6 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай үйлчлүүлжээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-2 хувиар нэмэгдсэн байна. Нийт эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дундах амьсгалын цочмог халдвар буюу уушгины хатгалгааны шалтгаатайгаар эмнэлэгт хэвтэгсдийн 22 орчим хувийг эзэлж байна. Үүнийг өмнөх гурван жил болон сүүлийн долоо хоногийн дундажтай харьцуулахад 2-5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувь нь 0-15 нас хүртэлх хүүхдүүд. Энэ дотроо 50-60 орчим хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна. Уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 90 орчим хувь нь 0-15 насны хүүхдүүд. Үүн дотроо 60 орчим хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна. Нийт өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хотын эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг ханган эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор 400 гаруй орыг нэмэлтээр дэлгэсэн. 

Таны сурталчилгаа