Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд "Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт дээд түвшний хуралд ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан оролцож байна. 

Хурлын үеэр Хонконгийн "LAZARD" хөрөнгийн удирдлагын компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэн Тантай уулзлаа. 

Уг компани нь дэлхийн 18 улсад үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм. 

Үндэсний баялгийн сан, Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг техникийн туслалцааны хүрээнд дэмжин хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. 

Таны сурталчилгаа