Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ерөнхий боловсролын сургуулийн 150 хүүхдийн ортой дотуур байрны барилга, Баяндун суманд 160 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилга ашиглалтад орно.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Боловсролын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлөөлөлтэй хамтран сумуудад ажиллаж эхэллээ.
2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун суманд ажилласан.
Цагаан-Овоо суманд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын барилгын ажлын явцтай танилцаж гүйцэтгэгч “Өндөр баганат” ХХК-д үүрэг даалгавар өгч, ажлын явцыг түргэсгэх, гүйцэтгэлд гарсан алдаа зөрчлийг арилгаж, энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өглөө.
Баян-Уул суманд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн 160 хүүхдийн дотуур байрын барилгын ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй, технологийн зогсолт хийсэн байна. Барилга угсралтын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч “Дорнын оч” ХХК-д үүрэг даалгавар өгч, барилгыг 2025 оны долдугаар сард ашиглалтад оруулах чиглэл өглөө.
Баяндун суманд баригдаж буй 160 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажлын явцтай танилцаж гүйцэтгэгч “Дуутын нуруу” ХХК-д үүрэг даалгавар өгч, ажлын явцыг түргэсгэх, гүйцэтгэлд гарсан алдаа зөрчлийг арилгаж, энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг даалгавар өглөө.