Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрын 10.30 цагт 83,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар:
1. Аймгийн ИТХ-ын хорооны үйл ажиллагааны журам батлах тухай
2. Аймгийн ИТХ-ын хороодын бүрэлдэхүүн батлах тухай
3. Сумдын " Эм эргэлтийн сан"-уудыг татан буулгах тухай
4. Хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Хөрөнгө акталж данснаас хасах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлах юм.