"Хүн төрөлхтөн өвчин эмгэгийн эсрэг тэмцэхийн хамгийн хүчирхэг зэвсэг бол шинжлэх ухаан, техник юм. Хүн төрөлхтөн гай гамшиг, өвчин тахлыг хяналтдаа авахад шинжлэх ухааны хөгжил, техникийн шинэчлэлээс салж чадахгүй" гэж Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 2-ны өдөр Бээжинд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох эрдэм шинжилгээний судалгааны ажилтай танилцах үед хэлжээ. Хятадын эрдэмтэд хиймэл оюун ухаан болон өндөр түвшний тооцооллын аргаар сар хүрэхгүй хугацаанд вирусийн DNA-ийн дарааллыг тогтоосон бөгөөд дэлхий нийтэд мэдэгдэн, эрдэм шинжилгээний үр дүнгээ хуваалцан, шинэ төрлийн коронавирусийн халдвараар үүссэн уушгины хатгалгааг эмчлэх шинэ эм бэлдмэл, вакциний судлалд түлхэц үзүүлжээ.
"Хүө Шэнь Шань", "Лэй Шэнь Шань" хоёр эмнэлгийн барилгын ажилд, Хятад улсын Бейдөү хиймэл дагуулын GPS нарийвчлалын байршил тогтоох чадварыг ашиглан хэмжилт, зураглалын ажлыг амжилттай гүйцэтгэж, хоёр эмнэлгийг хурдан барихад үнэ цэнэтэй цаг хугацааг хэмнэж өгсөн юм.
Үүний зэрэгцээ, Бэйдөү өндөр нарийвчлалттай байршил тогтоогч 100 гаруй дронд түшиглэн, яаралтай тусламжийн хэрэгслүүдийг оновчтой хүргэж, Бэйдөү терминал бүхий шуудангийн бараа зөөгч 5000 ширхэг тээврийн автомашин эмчилгээний хэрэгслийг эмнэлэгт хурдан хүргэжээ. Мөн Бэйдөүд суурилсан ухаалаг түгээлтийн робот, Үханий эмнэлэг болон түгээлтийн цэгүүдийн хооронд эд материалыг шуурхай зөөвөрлөдөг байна. Нэмж дурдахад ариутгалын ажилд ч дронийг өргөн хэмжээнд ашиглажээ.