Цаг үеийн мэдээ

       БНАСАУ-д шинэ коронавирусний халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, сургуулиудын сургалтыг түр хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор хүүхдүүдээ харуулах хүнгүй эмэгтэй ажилтнуудыг гэртээ хүүхдээ асрахыг зөвшөөрчээ.

       БНАСАУ-д “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч уг халдварын голомт болох хөрш Хятад улстай залгаа хилээ хаах, хөл хорионы арга хэмжээнүүдийг чангатгах зэрэг урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

       Эрх баригч намын харьяа “Rodong Sinmun” сонинд мэдээлснээр, БНАСАУ-д вирус, нянгаас хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлжээ.

      БНАСАУ нь Хятад улстай хамгийн урт шугамаар хиллэдэг бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж сул, халдвар өвчин туссан хүмүүсээс шинжилгээ авах, эмчлэхэд шаардлагатай хэрэгслүүд дутагдалтай байгаа тул халдвар дэгдсэн тохиолдолд тархалтыг хянахад хүндрэл учирч болзошгүй хэмээн мэргэжилтнүүд санаа зовниж байна.

Таны сурталчилгаа