Модель Кендалл Женнер Garage арт сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн байна. Тэрээр энэхүү зураг авалтдаа зориулан орчин үеийн уран бүтээлч Маурицио Кателланы хэд, хэдэн бүтээлийг дахин амилуулжээ. Тухайлбал тэрээр Маурицио Кателланы алдарт "Trophy Wife" (Олзны эхнэр) гэх супер модель Стефани Сеймурын уран баримлыг дуурайсан харагдлаа.
Түүнчлэн загвар өмсөгч бүсгүй алдарт уран бүтээлчийн 54 дэх удаагийн Венецийн биенналд танилцуулж байсан тагтаатай бүтээл болон Art Basel Miami-д зориулсан хананд наасан гадил жимстэй инсталляцыг дахин бүтээсэн байна.