Монгол Улсын Аварга Шалгаруулах эрэгтэйчүүдийн 59, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын Шигшээ тэмцээн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын ивээл дор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2019 оны 9-р сарын 20-ноос 29-ны өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Шагнал гардуулах ёслолд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, "Хөвсгөл Хөгжил" сангийн УЗ-ын гишүүн О.Батчулуун, МШХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эрэгтэйчүүдийн 59 дэх удаагийн тэмцээнд 3 дахь удаагаа оролцож 1-р байрыг Хан-Алтай клубын тамирчин, Монгол Улсын Спортын мастер Үүрцайх овогтой Агьбилэг, Эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээнд Анх удаагаа оролцож 1-р байрыг Дагшаахүү клубын тамирчин, Эмэгтэй ДШХ-ны мастер Болдбаатар овогтой Алтантуяа нар тус тус эзэлж, 2019 оны Аварга шатарчид боллоо.
Эрэгтэй ангилалд:
2-р байр Оюунлаг сургуулийн тамирчин, МУ-ын спортын мастер Сугар овогтой Ган-Эрдэнэ,
3-р байр Шунхлай групп, Гэгээн арвай клубын тамирчин, Ихмастер Баярсайхан овогтой Гүндаваа,
4-р байр Баянхонгор аймаг, Чингис клуб, Алдар спорт хорооны тамирчин, МУГТ, Ихмастер Цэгмид овогтой Батчулуун,
5-р байр Сүлд спорт хороо, Чингис клубын тамирчин, Олон Улсын мастер Сумъяа овогтой Билгүүн,
Эмэгтэй ангилалд:
2-р байр Завхан аймаг, Алдар спорт хороо, Сакура ОУ-ын сургуулийн тамирчин, МУГТ, Ихмастер Батхуяг овогтой Мөнгөнтуул,
3-р байр Сэлэнгэ аймаг, ДЦ-ийн 805-р анги, Монголчехметалл ХХК, Элит Брайн клубын тамирчин Эмэгтэй Ихмастер Алтан-Өлзий овогтой Энхтуул,
4-р байр Өвөрхангай аймаг, ХЦ-ийн 0131-р анги, МУБИС-ийн тамирчин, ДШХ-ны тамирчин Энхсайхан овогтой Хулан,
5-р байр Сүхбаатар аймгийн тамирчин, ДШХ-ны Эмэгтэй Дэд мастер Наранбаатар овогтой Наран-Эрдэнэ нар тус тус эзэллээ.
Амжилттай оролцсон нийт шатарчдадаа баяр хүргэе!
Оюуны Спортыг дэмжин ажилласан
Хөвсгөл Хөгжил сан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын хэсэг, Хөвсгөл аймгийн шатрын холбооны хамт олонд талархлаа илэрхийлье!
Монголын шатрын холбоо