Цаг үеийн мэдээ

Монголын Байгалийн түүхийн музейн хувьд 1924 онд үндэсний музей нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан гэх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тус барилгыг нураах шийдвэр гараад байгаа. Тиймээс иргэд үүний эсрэг байгаагаа мэдэгдэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Өчигдөр л гэхэд тус байгалийн түүхийн музейн захирал өөрийн биеэр түүхийн музейг нураах талаар мэдээллийг өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр төдийгүй сошиал ертөнцөөр тарах болсон. Тодруулбал тухайн барилгыг нураан нүүлгэн шилжүүлэх юм. Нүүлгэн шилжүүлэх газрын тухайд маршалын гүүрний ойролцоо байрлах төмөр карказан барилга юм.Түүнчлэн тухайн барилгын тендэр өчигдөр оройн 10 цагийн үед задарсан байна. Тус тендэрт 4 компани оролцож байгаа юм. Барилгыг нураах тал дээр нэлээдгүй асуудал дэгдээд байгаа. Зөвхөн мэргэжлийн хяналтын гаргасан дүгнэлтээр тус барилгыг нураах нь үндэслэлгүй тус байгууллагын шийдвэрээр бидний өв соёл, үнэт зүйлсийг устгах нь ёс зүйгүй явдал гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Түүнчлэн маршалын гүүр буюу төрийн түшээдийн байрлах газарт баригдаж буй газарт нүүлгэн шилжүүлнэ гэдэг асуудал ч ноотой хэвээр байгаа юм.Тухайн газар шилжих эсэх талаар албаны мэдээлэл байхгүй зөвхөн байгалийн түүхийн музейн захирал болох Зоригтбаатар гэх эрхэм мэдээллэсэн байдаг. Тус музейн хувьд монгол орны газарзүй, геологи, ашигт малтмал, ургамал амьтны аймаг нэн ховор зүйлүүд гээд нийт 6000 гаруй үзмэртэй юм.

Таны сурталчилгаа