Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр цаг бусаар нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.01/ 12.00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж холбогдох этгээдүүдэд ял оноолоо.
 
  Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат, Мото буудлагын батлионы танкын ротын захирагч А.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч Р.Вандалхангай, салаан захирагч П.Бадамсамбуу нар оролцжээ. 
 
Шүүхээс А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял тус тус оноосон байна. 
 
Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан билээ.

Таны сурталчилгаа