Цаг үеийн мэдээ

"Баянзүрх хайрханы хишиг" барилдаан ирэх ням гаригт болно
"Бридж" группийн нэрэмжит "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтнуудын нээлтийн 128 бөхийн барилдаан 10-р сарын 06-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааны үеэр азтай үзэгч 2, хагас саятан 2 тодорно.
Барилдах бөхчүүдийг 10-р сарын 04, 05-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Бөхчүүд, бөх үзэгчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО