Энэ сарын 05-наас 06-ны хооронд Индонез улсын Бали аралд үргэлжлэх "World Memory Tour-Asia Open Memory Championships" ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 16 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцоно.
Тус тэмцээнд 12 орны 130 гаруй шилдэг тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.
Багийн бүрэлдэхүүн:
Дасгалжуулагч:
ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж,
Тамирчид:
1. Э.Пүрэвжав ОУ-ын Их Мастер /Өсвөрийн Дэлхийн Аварга-2015/
2. Э.Лхагвадулам ОУ-ын Их Мастер /Өсвөрийн Дэлхийн Аварга-2017/
3. Б.Лхагвадорж /Их Мастер/
4. Г.Солонго /ОУ-ын Мастер/
5. Г.Мянганбаяр /ОУ-ын Мастер/
6. Э.Мишээл /ОУ-ын Мастер/
7. У.Солонго /ОУ-ын Мастер/
8. С.Марал /ОУ-ын Мастер/
9. Т.Тэнүүн /ОУ-ын Мастер/
10. Б.Энхбаясгалан
11. М.Биндэръяа
12. З.Тэмүүжин
13. Ш.Наранбат
14. Б.Энхлүүн
15. Б.Жамбалбаярням
16. А.Должин
Бид 2015, 2017 оны Ази тивийн хошой аварга болсон бөгөөд энэ амжилтаа улам ахиулахын төлөө хичээх болно.
Дашрамд дурдахад манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 54 оюуны спортын тэмцээнээс нийт 937 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Баг тамирчдадаа амжилт хүсье!
Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Олон улсын шүүгч Х.Хатанбаатар
2019.10.01