Өнөөдөр Монголын ардчилал нэг зүтгэлтнээ, Монголын ард түмэн эх оронч хүүгээ алдсан өдөр. Одоогоос 21 жилийн тэртээх энэ өдөр ардчиллын алтан хараацай нарын нэг С.Зориг бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Түүний амийг егүүтгэсэн алуурчдыг олон жил эрж хайж, тэр тоолонд янз бүрийн таамаг дэвшүүлж, цагдаа хүчний байгууллагаас хариу шаардаж, улс төржин талцаж янз бүр болсоор хэдийнэ 21 жилийн нүүрийг үзжээ. Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан нэртэй улс төрч байсан юм.Улс төрчид 20 гаруй жил С. Зориг агсаны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг олж илрүүлнэ гэж ярисаар өдийг хүрсэн. Зарим нэг төрийн түшээдийн хувьд хэрэгтнийг мэднэ гэх ч ил гаргаж чадахгү хэвээр байгаа юм. Хэдийгээр С. Зориг агсан өнгөрснөөс хойш 21 жил болсон ч түүний хэргийг тавхан прокурор хянасан байдаг. Гэсэн ч энэхүү хэрэгт холбогдуулан нэлээдгүй олон хүнийг барьж хорин ял шийтгэл оноосон хэдий ч яг хэн гэдэг нь өнөөдрийг хүртэл ил болоогүй хэвээр байгаа юм. өнөөдрийн байдлаар л гэхэд Чимгээ болон Содномдаржаа нарыг Зоригын хэрэгт сэжигтнээр татсан байдаг. Тухайн хоёр иргэний хувьд сэжигтнээр татагдан хорих ангид эрүүдэн шүүлтэн орсон гэх бичлэг сошиал ертөнцөөр тарсан байдаг. Үүнийг үзсэн иргэд байтугай УИХ-ын гишүүдийн айдсыг төрүүлээд байсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл Зориг агсаныг хэн хөнөөсөн болох талаар үнэн мэдээлэл жинхэнэ алуурчин хэн болох н ьтогтоогдоогүй хэвээр байгаа юм