БНСУ-ын вирус судалгааны баг коронавирусийг эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетийг олж илрүүлсэн байна.
БНСУ-ын Химийн Хүрээлэнгийн Вирус судлалын судалгааны багаас SARS вирусыг саармагжуулагч 2 ширхэг эсрэг биет, MERS вирусыг саармагжуулагч 1 ширхэг эсрэг биетийг Корона19-ийн баяжуулалтын уурагт нийлүүлж болно гэж зарлалаа.
Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.
Баяжуулалтын уураг гэдэг нь коронавирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх ба судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ баяжуулалтын уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн биологи судлалын салбарт bioRxiv-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь коронавирусийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.
Вирус судлалын баг нь Өвчний хяналтын төв газраас корона19 вирусын эсийн хуваагдлыг авч хурдан үржүүлээд коронавирусын RNA-г тогтоосон гэнэ.
Тус судалгааны баг нь үүнийгээ ашиглан корона19 вирусыг эмчлэх арга технологи болон вакциныг бий болгоход хүчээ дайчлан ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Ц.Өнөрзаяа Күүкмин Их Сургуулийн багш БНСУ, Сөүл хот