Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

2019 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг,  говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн  өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар  бусад нутгаар 4-9 градус дулаан байна.