Цаг үеийн мэдээ

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотод 2019 оны 10 дугаар сарын 2-ноос 07-ны өдрүүдэд болно. Монгол Улсын U23 хүртлэх насны шигшээ эрэгтэй, эмэгтэй багууд бүтэн багаараа Дэлхийн чансаагаараа өрсөлдөх эрхийг авсан билээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнл тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцож байна.

Манай эрэгтэй шигшээ баг Дэлхийн аваргын чансааны 4-т эрэмбэлэгдэж D хэсгийг тэргүүлнэ.

D хэсэгт:

1. Өнөөдөр МОНГОЛ - Нидерланд 15:20  МОНГОЛ - Серби 16:30
2. Нидерланд
3. Литва
4. Серби
5. БНСУ

Тэгвэл манай эмэгтэй шигшээ баг Дэлхийн аваргын чансааны 3-т эрэмбэлэгдэж С хэсгийг тэргүүлнэ.

С хэсэгт:
1. Өнөөдөр МОНГОЛ - Румын 18:15,  МОНГОЛ - Иран 19:45
2. Румын
3. ХБНГУ
4. Иран
5. Уганда

ФИБА 3х3 мэргэжлийн багуудын чансааны #15 Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч А. Анандыг ФИБА онцолж тэмцээний нэрийн хуудас болсон тоглогчдын нэгээр албан ёсны постердоо оруулжээ.

Монгол Улсынхаа Залуучуудын шигшээ багууддаа Дэлхийн аваргад нь амжилт хүсье!