Цаг үеийн мэдээ

2019.10.04 БААСАН ГАРАГ БИЛГИЙН ТООЛЛЫН 6

НАМРЫН ДУНД САРЫН ХАРАГЧИН ТАХИА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх : 06.53 - 18.26
  • Барилдлага : Шид
  • Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй 
  • Суудал : Төмөр 

Аргын тооллын 10 сарын 4. Сугар гараг. Билгийн тооллын 6. Эрхтний тэнгэр одтой хөх нохой өдөр. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.