Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо эхэллээ. Өнөөдөр манай баг тамирчдаас эхний тулааныг ОУХМ Л.Алтанцэцэг хийж эхнийхээ ялалтыг авлаа.
Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож байна Одоо дараагийн тулааныг Ази тивийн аварга Т.Болортуул хийнэ. ДАШТ-д шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.
Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.
48 кг-д Б.Мөнгөнсаран - эхний тойрогт гоц мөргөн, Мароккогийн Р.Чеддартай 07-нд
51 кг-д Л.Алтанцэцэг - Италийн К.Фадда 3:2
54 кг-д Э.Мичидмаа - Ж.Боротой Энэтхэг 4-нд
57 кг.-д Т Болортуул - Австрийн С.Николсонтой 3-нд
60 кг-д М.Намуун - гоц мөргөөд 6-нд Туркын С.Калискантай
69 кг-д Э.Эрдэнэтуяа - ОХУ С.Далгатоватай 4-нд
75 кг-д Б.Мягмаржаргал - Энэтхэгийн Савеети 5-нд тус тус тулалдана.
Ялалтын төлөө хамтдаа
Зочин
2020-09-28
bugded ni amjilt husye
Зочин
2020-09-28
дүүдээ баяр хүргэe.маш том амжилт хүсьe
Зочин
2020-09-28
на******н дүү минь алт аваарай.
Зочин
2020-09-28
на******н аварга болноо эрдэнэтийн охин минь
Зочин
2020-09-28
bokschin ohiduudaa amjilt husey ta nar chadnaa
Зочин
2020-09-28
ta martaj unduruus under amjiltiig husii
Зочин
2020-09-28
амжилт хүсье.