Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо эхэллээ. Өнөөдөр манай баг тамирчдаас эхний тулааныг ОУХМ Л.Алтанцэцэг хийж эхнийхээ ялалтыг авсан билээ. Тэгвэл дараагийн тулааныг Т.Болортуул хийлээ. Тэрбээр Австралийн тамирчинтай гурван үе сайн тоглосон боловч хажуугийн 5 шүүгч бүгд эсрэг тамирчинд нь өглөө.
Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож байна. ДАШТ-д шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.
Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.
48 кг-д Б.Мөнгөнсаран - эхний тойрогт гоц мөргөн, Мароккогийн Р.Чеддартай 07-нд
51 кг-д Л.Алтанцэцэг - Италийн К.Фадда 3:2
54 кг-д Э.Мичидмаа - Ж.Боротой Энэтхэг 4-нд
57 кг.-д Т Болортуул - Австрийн С.Николсон 0:5
60 кг-д М.Намуун - гоц мөргөөд 6-нд Туркын С.Калискантай
69 кг-д Э.Эрдэнэтуяа - ОХУ С.Далгатоватай 4-нд
75 кг-д Б.Мягмаржаргал - Энэтхэгийн Савеети 5-нд тус тус тулалдана.
Ялалтын төлөө хамтдаа
Зочин
2020-09-28
***ichiddaa amjilt.damjuulj bgaa television bnuu
Зочин
2020-09-28
yah argagvi l hojigdloo
Зочин
2020-09-28
sain bna manai ohduud