Цаг үеийн мэдээ

2019.10.05 БЯМБА ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Хэл ам хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх : 06.55 - 18.54 
  • Барилдлага : Идэр 
  • Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй 
  • Суудал : Огторгуй

Аргын тооллын 10 сарын 5. Санчир гараг. Билгийн тооллын 7. Гар одтой хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь,туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, нохой, хонь, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.