Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь" найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино оскарын кино наадам нэр дэвших эрхтэй болжээ. Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл "Хийморь" уран сайхны кино ХБНГУ-ын OLDENBURG FILMFESTIVAL-аас “SPIRIT OF CINEMA AWARD “ шагналыг хүртсэн билээ. Улмаар Оскарт нэр дэвших эрхээ авсан төдийгүй, "San Diego International Film Festival"-д шалгаран өрсөлдөж байна.
Монголын уран бүтээлчид Монгол морины туурайгаар нэгэн цагт дэлхийн талыг тамгалаж явсан бол өнөөдөр европын соёл дунд, тэр дундаа кинотеатрын дэлгэцийн дор олон улсаас ирсэн янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн соёлтой харийханд Монголыхоо түүх соёлоо,монгол хүн, монгол морио энд тамгалан тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлж байгаадаа баяртай байна!
Найруулагч, жүжигчин Эрдэнэбилэг, АНУ-ын продюсер Тревор Дойл, "Three Flames Pictures" продакшн компаний гүйцэтгэх захирал, продюсер Б.Дөлгөөн нарт баяр хүргэе