Катарын Доха хотноо болж буй хөнгөн атлетикийн Дэлхийн АШТ-ий
найм дахь өдрийн тойм.
Эмэгтэйчүүдийн халхалттай 400 метрийн гүйлтээс эхлэе. Энэ төрөлд АНУ-ын Далайла Мухаммад 52,16 секунд хурдалж, 68 хоногийн өмнө өөрийн шинэчилсэн Дэлхийн рекордыг дахин шинэчиллээ. Риогийн олимпийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальтай байсан Мухаммад ийнхүү дэлхийн аварга анх удаа боллоо. Болох болохдоо дэлхийн рекорд хийж аварга болов. Мухаммад мөнгөн шагналд алтан медалийн 60 000 дээрээ Дэлхийн рекордыг шинэчилсний шагнал болох 100 000, нийтдээ 160 000 ам.доллар “хармайлаад” гэртээ харих нь.
Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтад Олимпийн мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Катарын Мутаз Эсса Баршим тэмцээнийг зохиог байгуулагч Катар улсдаа анхны алтан медалийг авч өглөө.
У нь Баршим ДАШТ-д оролцох болзлыг хангаагүй билээ. ДАШТ-д 2,30 метр харайсан, 32 тамирчин оролцох ёстой байсан ч энэ босгыг дөнгөж 24 харайгч энэ босгыг давсан ажээ. Дэлхийн аварга маань 2,27 метр харайсан ч ИААФ хэд хэдэн тамирчинд нэмэлт эрх “цагаан хуудас” олгосны нэг ийнхүү Баршимд оногджээ. Ийнхүү “цагаан хуудсаар” ДАШТ-д ороод Дэлхийн хошой аварга болсон Башрим ёстой л одтой наадлаа, “дошин дээрээ”.
Эмэгтэй зээрэнцэгт шидэлтэд Олимпийн хошой аварга, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт Хорватын Сандра Петкович, 2015 оны Дэлхийн аварга, Риогийн олимпийн хүрэл медальт Кубын Дения Кабальеро нарын өмнө Яйме Перес Пубын тамирчин “гишгэж” дэлхийн аварга боллоо.
Энэ өдрийн бас нэг онцлох үйл явдал эрэгтэйчүүдийн 3000 м-ийн саадтай гүйлтийн төрөлд болов. 2016 оны олимп, 2017 оны дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кенийн Кипруто, Этиопийн Ламеча Гирма нар барианд зэрэг орж, фотофинишээр ялагчийг тодруулахад зууны нэг долиор Кипруто түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо.
Кенийн гүйгчид хөнгөн атлетикийн ДАШТ-ий түүхэнд нэг зайд долоон удаа дэлхийн аварга болсон анхны орон хэмээн тэмдэглэгдэн үлдэх нь ээ.
Ц.Энхтүвшин. “ТАВАН ЦАГАРИГ”
"Доха-2019" ДАШТ-ий наймдахь өдрийн медальтнууд
Зээрэнцэг .эм
1. Яйме Перес (Куба) — 69.17
2. Дения Кабальеро (Куба) — 68.44
3. Сандра Перкович (Хорват) — 66.72
400 м.эр
1. Стивен Гардинер (Бахам) — 43,48
2. Энтони Хосе Самбрано (Колумби) — 44,15
3. Фред Керли (АНУ) — 44,17
400 м халхалттай .эм
1. Далайла Мухаммад (АНУ) — 52,16
2. Сидни Маклафлин (АНУ) — 52,23
3. Рушель Клейтон (Ямайк) — 53,74
3000 м саадтай.эр
1. Конселус Кипруто (Кени) — 8.01,35
2. Ламеча Гирма (Этиоп) — 8.01,36
3. Суфьян Эльбаккали (Марокко) — 8.03,76
Өндрийн харайлт.эр
1. Мутаз Эсса Баршим (Катар) — 2.37
2. Михаил Акименко (ОХУ) — 2.35
3. Илья Иванюк (ОХУ) — 2.35
Спорт алхаа.20км. эр
1. Тошикадзу Яманиши (Япон) — 1:26.34
2. Василий Мизинов (ОХУ) — 1:26.49
3. Персус Карльстрем (Швед) — 1:27.00